АНХААРУУЛГА: Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхины хурд 34 м/с-ийг давжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААРУУЛГА: Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхины хурд 34 м/с-ийг давжээ

/2023.12.07/: Хөдөө орон нутагт хүчтэй цасан шуурга болж гамшигийн хэмжээнд хүрсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжээ.

Тодруулбал, өнөөдөр Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхины хурд 24-28 м/с, түр зуур 34 м/с- ийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурах, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговь аймгийн баруун хэсгээр салхины хурд 18-20 м/с түр зуур 24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна

Мөн Завхан аймгийн хойд хэсэг, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд малчид, иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна
 
Өнөөдөр багавтар үүлтэй, 27-29 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 27-29 хэмийн дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.