Тэрэлжид сураггүй болсон иргэн амиа алдсан байдалтай олджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрэлжид сураггүй болсон иргэн амиа алдсан байдалтай олджээ

/2023.12.07/: Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Горхи тэрэлжийн баруун салаа” гэдэг газар тус дүүргийн харьяат иргэн Ч нь 12 дугаар сарын 02-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлага 12 дугаар сарын 06-ны өдрийн 07:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Ч 50 настай, эрэгтэйг 08:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10:07 цагт тус хорооны “Горихын баруун салаа” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 5 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Автомашин хулгайлдаг 17-19 насны бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Автомашин хулгайлдаг 17-19 насны бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
 
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.