С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхийг зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхийг зорьж байна

/2023.12.06/: Цахим сүлжээнд Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэх мэдээлэл тарсан талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ.

Тэрбээр, "Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарч байгаад тайлбар хийе.

Тийм зүйл огт байхгүй. Буянт-Ухаа нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана гэдэг байр суурийг хадгалж, холбогдох байгууллагад чиглэл өгч, шаардлага тавьж ирсэн.

Монголын иргэний нисэхийн салбарын үе үеийн мянга мянган ажиллагсдын хөлс хүч хөдөлмөр шингэсэн энэ нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана.

Харин ч Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна.

Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэж харж байгаа.

Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудал яригдаж байгаа болно" гэжээ.

ВИДЕО: Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дох өдөр
ВИДЕО: Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дох өдөр
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.