ЭМЧ: Үс уналтын шалтгаан болон эмчилгээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Үс уналтын шалтгаан болон эмчилгээ

Насанд хүрэгсэд болоод хүүхдэд аль алинд нь тохиолдох ба дугуйрсан үс уналт гэх нь ч бий.

Шалтгаан, эмгэг жам:

  1. Аутоиммуны өвчин тэр дундаа бамбай булчирхайн дааврын эмгэг их нөлөөлдөг. Үүнээс гадна арьс цайх өвчин, апопийн дерматиттэй хүмүүст ч тохиолдох нь элбэг байна.
  2. Сэтгэлзүйтэй холбоотой үүрэлсэн үс уналт үүсч болно. Ялангуяа сэтгэл санааны цочмог хямрал, сэтгэл санааны дарамт, стресс гэх мэт
  3. Вирусын халдварын дараагаар үс уналт үүсэж болно.
  4. Цочмог эмгэгүүд /гэнэт хүндээр өвдөх өвдө/ г.м
  5. Удамшлын шалтгаантай үс уналт байж болно.

Эмнэлзүйд: үс уналт гэнэт эхлэх ба ихэвчлэн толгой хуйхны үс уналт ховор тохиолдолд сахал, хөмсөг, сормуус унаж болно.

Үүрэлсэн үс уналт нь ихэвчлэн бага хэмжээтэй нэг буюу хэд хэдэн газар үс зөв дугуй хэлбэртэй зах ирмэг тод унах ба удах тусам томорч тэлэх хандлагатай, хэд хэдэн газрын үүрэлсэн үс уналт хоорондоо нийлж томрох нь элбэг байна. 2-2,5см –с бага хэмжээтэй үс уналт нь нэмж халцрах нь харьцангуй бага байх боловч эмчилгээ хийгээгүйгээс 2,5см түүнээс дээш хэмжээтэй болоод ирэх үед даамжрах хандлагатай болдог. Үс унасан хэсгийн захаарх үс нь ганхсан, суларсан унахад бэлэн байх нь элбэг. Гэмтсэн голомтын арьс үс унаж эхлэх үед бага зэрэг улайсан байх ба цаашид хатингаршин гөлийж гялалзан зааны ясыг санагдуулам болно. Үс унахаас хэдэн сарын өмнө хумсанд өөрчлөлт орж болдог.

Эмчилгээ: хувь хүний нас, өвчний тархалт, сэтгэлзүйн байдал, шөнийн нойр алдалт, эмчилгээний үнэ өртөг, хавсарсан эмгэг зэргээс шалтгаалан үр дүн харилцан адилгүй байх ба дээрх шалтгаан нөхцөлийг харилцан уялдуулан авч үзэж эмчилгээ хийх нь үр дүнг нэмэгдүүлдэг.

Арьс, гоо заслын нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.