Индонезид галт уул дэлбэрсний улмаас 11 уулчин амиа алдаж, 12 уулчин сураггүй болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезид галт уул дэлбэрсний улмаас 11 уулчин амиа алдаж, 12 уулчин сураггүй болжээ

Mount Marapi volcano spews volcanic ash as seen from Nagari Batu Palano in Agam, West Sumatra province, Indonesia, December 4, 2023.

/2023.12.05/: Баруун Суматра мужид галт уул дэлбэрсний улмаас Индонезид 11 уулчин амиа алдаж, 10 уулчин сураггүй алга болсон талаар албаныхан өчигдөр CNN агентлагт мэдэгдлээ.

Номхон далайн галт цагирагт оршдог Индонез улс нь 127 идэвхтэй галт уултай буюу дэлхийн хамгийн олон галт уултай бөгөөд Марапи уул нь тус улсын хамгийн идэвхтэй галт уулын нэг юм.

Марапи бол Суматра арлын хамгийн идэвхтэй галт уул бөгөөд 1979 оны 4-р сард дэлбэрэлт болж, 60 хүн нас барсан гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Баруун Суматра дахь эрэн хайх, аврах багийн ахлагч Абдул Малик хэлэхдээ, "одоо ууланд 40 гаруй аврах баг ажиллаж байгаа бөгөөд дэлбэрэлт үргэлжилсээр байна. Амиа алдсан 11 уулчингаас гадна гурван уулчин эсэн мэнд олдсон ч 12 уулчин сураггүй хэвээр байгаа" гэжээ.

Даваа гарагийн өглөө шинэчилсэн мэдээллээр нийт 75 хүнийг, түүний дотор уулчдыг нүүлгэн шилжүүлж, бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

A student walks as Mount Marapi volcano spews volcanic ash as seen from Nagari Batu Palano in Agam, West Sumatra province, Indonesia, December 4, 2023.

Гэрэл зургуудад машин, зам, ойролцоох тосгон бүхэлдээ үнсэнд дарагдсан байсныг харуулсан байна.

Марапигийн хөдөлгөөнийг ажиглаж буй албаны хүмүүс ням гаригт болсон галт уулын хайлсан лаав нь зам болон ойр орчмын гол мөрөнд хүрч болзошгүй талаар анхааруулсан байна.

Эх сурвалж: CNN

Цас арилгахаар 65 машин техник, 650 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна
Цас арилгахаар 65 машин техник, 650 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.