Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ

/2023.11.30/: Хотын стандарт, хяналтын газар нь үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу нийслэлд баригдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулдаг.

Энэ онд улс, нийслэл, төсвийн хөрөнгө оруулалт, иргэн, хувийн хэвшлийн байгууллага, гадаад орны санхүүжилтээр барьсан барилга, эрчим хүчний байгууламжийг ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ.

Эдгээр хүсэлтийг шийдвэрлэхдээ иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлсэн эсэх, барилгын стандарт, норм ба дүрмийн хэрэгжилт, холбогдох бичиг баримтыг шалган, комиссын 826 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргаад байна.

Комиссын үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж буй. Ингэхдээ ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн, орон зайн мэдээллийн сан /https://standard.ub.gov.mn/spatialdb/-д оруулан ажиллаж байна. Тухайлбал,

  • Дэд бүтэц, барилга байгууламжийн судалгааг нэгтгэн гаргах дэд ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу орон сууцны 485, олон нийтийн барилгын 391 нийт 876 байршлын мэдээлэл
  • “Шил” ажиллагааны хэрэгжилтийг биелүүлэн, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2020-2023 оны 728, 2009-2012 оны 155 дүгнэлтийн мэдээллийг нэгтгэн, холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

2023 онд 8100 суудал бүхий арван сургуулийн барилга, 5420 хүүхдийн хүчин чадал бүхий 12 цэцэрлэгийн барилга, 6381 хүүхдийн хүчин чадал бүхий 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төвийг байнгын ашиглалтад хүлээн аваад байна.

Эх сурвалж: НЗДТГ

БНХАУ: Шинэ магистраль шугамын ажил дууссанаар 2 цаг зорчдог байсныг 30 минутад зорчино
БНХАУ: Шинэ магистраль шугамын ажил дууссанаар 2 цаг зорчдог байсныг 30 минутад зорчино
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.