Энэтхэгийн нурсан уурхайд гацсан 41 уурхайчныг 17 өдрийн дараа эсэн мэнд гаргалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгийн нурсан уурхайд гацсан 41 уурхайчныг 17 өдрийн дараа эсэн мэнд гаргалаа

Ambulances wait to enter a tunnel where rescue operations are underway to rescue trapped workers, after the tunnel collapsed, in Uttarkashi in the northern state of Uttarakhand, India, November 28, 2023. REUTERS/Francis Mascarenhas

/2023.11.29/: Мягмар гарагт Гималайн уулын доорх нурсан хонгилоос гарч ирсэн 41 ажилчдыг баяр хөөрөөр дүүрэн угтаж авлаа.

Аврах багийнхан уурхайчдыг гаргахын тулд уулын дундуур цооног гаргасан хэдий ч техникийн асуудалтай тулгарсан тул сүүлийн хэдэн метрийг гараар ухаж 17 хоногийн турш гацсан уурхайчдыг эсэн мэнд гаргажээ.

41 уурхайчдад ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд сульдсан, халуурсан шинж тэмдэггүй, бүгд эрүүл байгаа аж. Тэднийг гаргахдаа дамнуурга ашиглана гэж тооцоолж байсан ч тэд өөрсдөө мөлхөж гарч ирсэн байна.

A father greets his son who was trapped inside the tunnel for 17 days.

Аврагдсан уурхайчдад тус бүр 100,000 рупи буюу ойролцоогоор 1,200 долларын чек олгохоор болсон байна.

Мөн эдгээр 41 ажилчдыг 15-20 хоног эсвэл 1 сарын хугацаанд гэртээ харьж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг зөвшөөрөхийг компаниас хүсэх гэж байгаа талаар албаны хүн мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

ЭМЧ: Зажлуур багатай хүнс хүүхдийн зажлах чадварыг бууруулдаг
ЭМЧ: Зажлуур багатай хүнс хүүхдийн зажлах чадварыг бууруулдаг
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.