Хотын даргыг Токио хоттой танилцахыг урилаа
 

Хотын даргыг Токио хоттой танилцахыг урилаа

/2023.11.21/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничитэй уулзлаа.

Талууд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцсон юм.

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа тул боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ЖАЙКА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа мөн илэрхийлж, Хотын даргыг Токио хотын бүтээн байгуулалт, гамшгийн эрсдэлийн үеийн аюулгүй байдалтай танилцахыг урив. Уулзалтын төгсгөлд талууд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа тохиролцов.

Эх сурвалж: НЗДТГ

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцлээ
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцлээ
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.