Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын ажил 2024 оны хавар эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын ажил 2024 оны хавар эхэлнэ

/2023.11.17/: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Талууд өнгөрсөн аравдугаар сард уулзаж, тус уулзалтын үр дүнд харилцан тохиролцсон авто замын төсөл, хөтөлбөрийн ажлын явцыг эрчимжүүлэх, авто замын коридоруудаа өргөжүүлэх зэрэг асуудалд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Уулзалтын үр дүнд

  • Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто зам, Улиастай – Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Тус чиглэлийн авто замыг барихдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгох асуудалд онцгой анхаарах,
  • Түүнээс гадна баруун бүсийн босоо АН-4 чиглэлийн 745 км авто замын бүтээн байгуулалт 10 гаруй жилийн хугацаанд хийгдэж дууссан. Замын засвар, арчлалтыг орхигдуулахгүй, тогтмол хугацаанд хийх хэрэгтэй. Авто замын засвар арчлалт хариуцдаг компани нь асфальтбетон үйлдвэртэй байх шаардлагатай.
  • Барьсан замаа чанартай, урт настай байлгахын тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ойрын хугацаанд худалдан авахаар боллоо.
М.Батбаатар:УИХ-ын гишүүдийн 17.1 хувь нь л эмэгтэй гишүүн байгаа нь хүйсийн харьцаа алдагдсаныг харуулж байна
М.Батбаатар:УИХ-ын гишүүдийн 17.1 хувь нь л эмэгтэй гишүүн байгаа нь хүйсийн харьцаа алдагдсаныг харуулж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.