/2022.08.09/ Цэцэрлэгт элсэх хүсэлтийг маргаашнаас эхлэн авах талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Энэ бол бүртгэл биш хүсэлт гэдгийг анхаараарай. Ингэхдээ хамран сургах тойргийг гурван үе шаттай зарлана. Үүний дараагаар бид таны хүүхдийг хамран сургах тойргоороо аль цэцэрлэгт хамрагдах вэ гэдгийг эргэж мэдэгдэнэ" гэсэн юм.
Цэцэрлэгийн цахим бүртгэл нь энэ сарын 10-наас хүсэлт хүлээн авах, цэцэрлэгт хуваарилах, бүртгэлийг баталгаажуулах гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдах юм байна.
Нэгдүгээр үе шат:
- Наймдугаар сарын 10-24-н хүртэл хүсэлт хүлээн авна
- Наймдугаар сарын 25-26-н хүртэл цэцэрлэгт хуваарилна
- Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-н хүртэл бүртгэлийг баталгаажуулна.
Хоёрдугаар үе шат:
- Есдүгээр сарын 10-25-ныг хүртэл хүсэлт хүлээн авна
- Есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
- Есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд бүртгэлийг баталгаажуулна.
Гуравдугаар үе шат:
- Аравдугаар сарын 3-24-н хүртэл хүсэлт хүлээн авна
- Аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
- Аравдугаар сарын 26-31-нийг хүртэл бүртгэлийг баталгаажуулах юм.
Хамран сургах тойргийг удахгүй зарлах ажээ.