“Тээврийн долоо хоног“ чуулган “Чөлөөт агаарын зай” сэдвээр үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тээврийн долоо хоног“ чуулган “Чөлөөт агаарын зай” сэдвээр үргэлжилж байна

/2023.11.09/: Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног “Олон Улсын форумын дөрөв дэх өдөр Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”, “Чөлөөт агаарын зай” гэсэн 2 сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа нь бидэнд тодорхой үр өгөөжийг өгч байна.

Тухайлбал 20 жилийн турш зөвхөн яриа, төслийн түвшинд байсан “Агаарын тээврийн тухай Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны наймдугаар сард байгуулсан, ингэснээр манай улс Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн.

Монгол Улс нийт 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй, 116 нислэгийн цэг сонгосон, үүнээс 2023 онд нийт 24 улс руу нислэг үйлдэж байна.

”Чөлөөт агаарын зай” нь нислэгийн үйл ажиллагааны болон эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, агаарын тээврийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад чиглэсэн, агаарын зайн багтаамж, аюулгүй байдлыг сайжруулж, бүс нутгийн харилцан уялдаатай агаарын зай, агаарын замын бүтэц, сүлжээг бий болгох бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг илэрхийлж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

407 дугаар хорих анги дахь нярай хүүхэдтэй хоригдлын амьдрах байрыг сайжруулжээ
407 дугаар хорих анги дахь нярай хүүхэдтэй хоригдлын амьдрах байрыг сайжруулжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.