/2023.11.09/: Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Ингэснээр малчид, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой болжээ.
Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаар руу мессеж илгээх аж.
Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас авах боломжтой гэв.
Эх сурвалж: ОБЕГ