Чингэлтэй дүүрэгт “Ногоон гэрэл цагаан шугам“ тэмцээн болж шилдгүүдээ тодруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэгт “Ногоон гэрэл цагаан шугам“ тэмцээн болж шилдгүүдээ тодруулжээ

/2023.11.03/: Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн зохион байгуулагдаж шилдэг багуудаа шалгарууллаа.

Тус тэмцээнийг Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулсан байна.

Уг тэмцээнийг хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан юм.

May be an image of 4 people, newsroom and text

Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.

  • “Ногоон гэрэл цагаан шугам-2023” тэмцээний шилдгээр
  • Нэгдүгээр байранд: ЕБ-ын 23 дугаар сургууль
  • Дэд байранд: ЕБ-ын 139 дүгээр сургууль
  • Гутгаар байранд: ЕБ-ын 117 дугаар сургууль
  • Тусгай байранд ЕБ-ын 72 дугаар сургууль тус тус шалгарч, тэмцээнд оролцсон хүүхэд багачуудад гарын бэлэг гардууллаа.

Эх сурвалж: ЧД

Хезболлагийн тэргүүн Насралла өнөөдөр олон нийтэд хандан үг хэлэхээр болжээ
Хезболлагийн тэргүүн Насралла өнөөдөр олон нийтэд хандан үг хэлэхээр болжээ
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.