Хезболлагийн тэргүүн Насралла өнөөдөр олон нийтэд хандан үг хэлэхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хезболлагийн тэргүүн Насралла өнөөдөр олон нийтэд хандан үг хэлэхээр болжээ

Supporters of the Lebanese Shia movement Hezbollah attend a televised speech by the group's leader Hassan Nasrallah in Beirut's southern suburbs, on February 16, 2023

/2023.11.03/: Ливаны исламист шиит "Хезболла" бүлэглэлийн удирдагч Хассан Насралла өнөөдөр дагалдагчиддаа хандан үг хэлэх төлөвтэй байна.

Энэхүү илтгэл нь тус бүлэглэлийн дайчдын дараагийн алхмуудыг илтгэх бололтой.

Уг илтгэлээс шалтгаалж тус бүс нутаг мөргөлдөөний өөр нэг фронт бий болж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Хамас аравдугаар сарын 7-нд Израил руу халдлага үйлдэж, 1400 гаруй хүний амийг хөнөөснөөс хойш Ливан "Хезболлах" бүлэглэлийн алхамыг анхааралтай ажиглаж байна.

Тус бүлэглэл Израил руу хийх эсрэг довтолгоогоо эрчимжүүлж, хариу цохилт өгсөөр байгаа юм.

Израил ХАМАС бүлэглэлийг устгах зорилготой Газын зурвас руу хуурай замын довтолгоогоо урагшлуулж байгаа бол тус нутаг дэвсгэрт амиа алдсан палестинчуудын тоо 9000 давсан гэж Хамасын Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Хамас бүлэглэл холбоотнуудаа тэмцэлд нэгдэхийг удаа дараа уриалж байгаа бөгөөд "Хезболла" эдгээр уриалгад хариулах эсэх нь өнөөдрийн илтгэлээр мэдэгдэх магадлалтай юм.

Их Британи, АНУ болон бусад улс Хезболла бүлэглэлийг Хамас шиг террорист байгууллага гэж үздэг ч Хезболла бол Ливаны улс төр, цэргийн хамгийн том хүчин юм. Иймийн учир тус бүлгийн шийдвэрүүд нь зүгээр нэг дэмжигч бүлгийн шийдвэр биш юм. Тус бүлгийн тэргүүн Насраллагийн үг хэлэхийг дагалдагчид болон дайснууд нь тэсэн ядан хүлээж байна.

Насраллагийн хаана байгаа нь урьдын адил нууц хэвээр байна.

Түүний хэлсэн үгийг тус бүлгээс улс орон даяар зохион байгуулдаг олон нийтийн шууд нэвтрүүлгээр цацах бөгөөд үүнийг Хезболла чухал мөч болгон зарлаж байна.

Эх сурвалж: ВВС

Х.Нямбаатар: Урт цагааныг түрээслэгчдийн ихэнх нь 2020 оноос хойш түрээс төлөөгүй
Х.Нямбаатар: Урт цагааныг түрээслэгчдийн ихэнх нь 2020 оноос хойш түрээс төлөөгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.