Шүүх байгуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүх байгуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлжээ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

/2023.10.26/: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг бодитой хангах, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, мэргэшүүлэх үндсэн зарчимд нийцүүлэн анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах санал боловсруулж Улсын дээд шүүхтэй зөвшилцөн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ.

Тус саналын төсөлд нийслэлд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны тойргийн шүүхийг шинээр байгуулж, ердийн харьяаллын дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхтэй байхаар, Багануур дүүргийг алслагдмал байрладаг нөхцөл байдлыг харгалзан тойроглохгүйгээр харин орон нутагт эрүүгийн болон иргэний хэргийн төрлөөр дагнасан давж заалдах шатны шүүхийг тойргоор, эрүү, иргэний хэргийн анхан шатны ердийн харьяаллын шүүхийг 21 аймаг бүрд байгуулах бол сум дахь сум дундын 8 шүүх болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны дагнасан шүүхийн тогтолцоог хөндөхгүй хэвээр хадгалахаар тусгасан.

Ингэснээр анхан шатны 61 шүүх, давж заалдах шатны 12 шүүх, нийт 73 шүүх байгуулагдах юм. Үүнд:

Саналын төсөлд тусгагдсаны дагуу шүүхийг байгуулснаар Монгол Улсын эрх зүйн болон шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд томоохон дэвшил гарах бөгөөд улмаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан хүний эрхийг дээдэлсэн хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийг төлөвшүүлэх бодит нөхцөл бүрдэнэ.

Эх сурвалж: ШЕЗ

Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилж байна
Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.