АНУ-д халдлага гарч 16 хүн амиа алдаж, 60 хүн шархдаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д халдлага гарч 16 хүн амиа алдаж, 60 хүн шархдаад байна

The Androscoggin County Sheriff's Office released an image believed to be the suspect at large.

/2023.10.26/: АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэдээлснээр лхагва гарагийн орой Мэн мужийн Льюистон хотод болсон буудалцаанаар 16 хүн амиа алдаж, 50-60 хүн шархадсан байна.

Одоогийн байдлаар сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна гэж цагдаа нар мэдэгдэв.

Льюистон дахь зоогийн газар, боулингийн талбай зэрэг хэд хэдэн газруудад уг буудалцаан болсон гэж албаныхан хэлэв. Аюултай нөхцөл байдал үргэлжилж байгаа тул Мэн мужийн цагдаагийн газраас оршин суугчдыг гэр гэртээ байхыг анхааруулж байна.

Уг үйл явдлаас болж бүх үйл ажиллагааг зогсоосон бөгөөд сургуулиудыг хаагаад байгаа аж.

People gather at an entrance to Central Maine Medical Center in Lewiston, Maine, on Wednesday night.

Буудалцааны улаас шархадсан хүмүүсийг Мэйн хотын төв эмнэлэгт хүргэж байгаа бөгөөд тус төвөөс өвчтөнүүдийг хүлээн авах чиглэлээр бүсийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна гэж мэдэгдэв.

Льюистон хотын цагдаа нар фэйсбүүк хуудсандаа Льюистон хотод болсон буудалцаантай холбогдуулан урд гупер нь хар өнгөтэй машин хайж байгаа гэж мэдэгджээ.

Хэрэгтнийг баривчилхад Холбооны мөрдөх товчооноос тусламж үзүүлэхээр тус мужийн хууль хүчний байгууллагуудад санал тавиад байгаа аж.

Эх сурвалж: CNN

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.