Өнгөрсөн шөнө гал гарч 7 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн шөнө гал гарч 7 хүн амиа алджээ

/2023.10.26/: Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэл болон орон нутагт гал түймрийн тохиолдлууд тасралтгүй гарсаар байна.

Онцгой байдлын газраас сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байгаа хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ахуйн болон ой, хээрийн түймрүүд нэмэгджээ.

Өнгөрсөн шөнө л гэхэд гал түймэрт өртөж 7 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагурьд шөнийн 03:47 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход 7х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 4х6 метрийн хэмжээтэй гарааш бүрэн шатаж байсныг 04:50 цагт тархалтыг зогсоож, 06:30 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна. Уг гал түймэрт нийт 7 хүн өртөж нас барсан тул хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна.

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг өнөөдөр 10 цагт мэдээлнэ.

Эх сурвалж: ОБЕГ

Эрүүл мэндийн байгууллагад ажиллах олон нийтийн ажилтнуудыг бэлтгэж байна
Эрүүл мэндийн байгууллагад ажиллах олон нийтийн ажилтнуудыг бэлтгэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.