/2023.10.25/: Нийслэлийн 384 жилийн ойн өдрийг угтан хүүхэд, залуучуудыг техник технологийн мэдлэг, ур чадвар, инновацлаг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий “УБ робот челленж-2023” тэмцээнийг 2023 оны аравдугаар сарын 21-ний өдөр Монголын Үндэсний худалдаа үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар оролцлоо.
Тэмцээний 9 төрөлд Ерөнхий боловсролын сургуулиудын , нийт 132 баг, 275 сурагч оролцож, 27ш багц медалийн төлөө өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
1. Америк хөл бөмбөг төрөлд:
- I байр - Монгол тэмүүлэл олон улсын сургуулийн “MT” баг
- II байр - Шинэ Эрин олон улсын сургуулийн “New Era falcon” баг
- III байр - Шинэ эхлэл олон улсын сургуулийн “TAYO” баг
2. Даалгавар гүйцэтгэх “LEGO” робот төрөлд:
- I байр - “EMPATHY” баг
- II байр - “FALCON - 1” баг
- III байр - “Ж С М ROBO” баг
3. Цагаан шугам дагах LEGO робот төрөлд:
- I байр - “OD” баг
- II байр - “MOKO - 5” баг
- III байр - “MOKO - 6” баг
4. Цагаан шугам дагах робот төрөлд:
- I байр - “PROGRESSIVE” баг
- II байр - “ОРХОН ХАСУ” баг
- III байр - “DARK ANGEL-1” баг
5. Лего сумо робот төрөлд: /1кг/
- I байр - “E I T ROBOT-1” баг
- II байр - “MT - 4” баг
- III байр - “MT - 3” баг
6. Мини сумо робот төрөлд: /500гр/
- I байр - “TEDDY” баг
- II байр - “POWER PUFF GIRLS” баг
- III байр - “X E 10” баг
7. Мега сумо робот төрөлд: /3кг радио удирдлагатай/
- I байр - “UNLIMITED” баг
- II байр - “КУНАЙ” баг
- III байр - “NG BRO” баг
8. Мега сумо робот төрөлд: /3кг автомат/
- I байр - “MT” баг
- II байр - “W ROBOT” баг
- III байр - “K 12” баг
9. Цагаан шугам дагах: /Ахлах нас /
- I байр - “MNBOT” баг
- II байр - “Цахим Алт” баг
- III байр - “BeeDOG” багууд тус тус шалгарлаа.
Цаашид бид Хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч, оюунлаг иргэдийг бэлтгэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллаж, улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахад онцгойлон анхаарч шилдэг оролцогчдыг Роботын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллана.
Эх сурвалж: Innovation HUB