Нигери улсад 76 ижил хүйстнийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нигери улсад 76 ижил хүйстнийг баривчилжээ

Nigeria's paramilitary raids birthday party, arrests 76 gay people | Free  Malaysia Today (FMT)

/2023.10.25/: Нигерийн хойд хэсэгт ижил хүйстнүүдийн төрсөн өдөрт оролцсон 76 хүнийг баривчилсан гэж тус улсын хагас цэрэгжүүлсэн агентлаг даваа гарагт мэдэгдлээ.

Уг баярыг зохион байгуулагч нь ижил хүйстний хурим хийхээр төлөвлөж байсан бөгөөд энэ нь хууль бус аж.

Энэхүү баривчилгаа нь өнгөрсөн наймдугаар сард Варри хотод ижил хүйстнүүдийн хуриманд цагдаа нар нэгжлэг хийж, олон арван хүнийг баривчилсны дараа ЛГБТК хүмүүсийг онилсон хамгийн сүүлийн баривчилгаа боллоо. Одоогоор яллагдагчдыг батлан даалтад гаргаад байгаа юм.

Африкийн ихэнх хэсэг шиг Нигери улсад ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үздэг бөгөөд 2014 онд санаачилсан ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг олон улсын зүгээс буруушаасан ч хүчин төгөлдөр болсон юм.

Nigerian paramilitary raids birthday party for gay people, 76 arrested |  News24

Гомбе мужийн Нигерийн Аюулгүй байдал, Иргэний хамгаалалтын корпусын (NSCDC) хэвлэлийн төлөөлөгч Бухари Саад хэлэхдээ, тус агентлаг мэдээлэл авсны дараа бямба гарагийн орой ижил хүйстнүүдийн цугларсан үдэшлэгт нэгжлэг хийсэн байна.

Түүний хэлснээр 59 эрэгтэй, түүний дотор ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн 21 эрэгтэй, 17 эмэгтэй баривчлагдсан байна.

Тус улсын ижил хүйстнүүдийн эсрэг хуульд гей гэрлэлт, ижил хүйстнүүдийн харилцаа, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах бүлэгт гишүүнээр элсэхийг хориглож, 14 жил хүртэл хорих ял оноодог аж.

Энэ хэргийг Гомбе мужийн Дээд шүүхэд мягмар гарагт хэлэлцэхээр болжээ.

Мартин Шульц: Монгол Улс, монголчууд ирээдүйгээ гэгээлгээр харах олон шалтгаан бий
Мартин Шульц: Монгол Улс, монголчууд ирээдүйгээ гэгээлгээр харах олон шалтгаан бий
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.