11 дүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

11 дүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь

/2023.10.25/: 2023 оны 11 дүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг хүргэж байна.

  • 11 дүгээр сарын 04-нд 11:00 цагаас

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

  • 11 дүгээр сарын 05-нд 13:00 цагаас

Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

  • 11 дүгээр сарын 11-нд 13:00 цагаас

ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

  • 11 дүгээр сарын 12-нд 11:00 цагаас

Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

  • 11 дүгээр сарын 14-нд 13:00 цагаас

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан,

  • 11 дүгээр сарын 18-нд 11:00 цагаас

"Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

  • 11 дүгээр сарын 19-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

  • 11 дүгээр сарын 23-25-нд

Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан /Сэлэнгэ аймагт/,

  • 11 дүгээр сарын 26-нд 13:00 цагаас

Улс тунхагласны 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Эх сурвалж: МҮБХ

ЗГ-ын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ-ын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.