Израилын дайралтын улмаас дахин 40 гаруй хүн амь үрэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израилын дайралтын улмаас дахин 40 гаруй хүн амь үрэгдлээ

Israel bombs homes in southern Gaza, kills more than 70 people | Gaza News  | Al Jazeera

/2023.10.19/: Израилийн байлдааны онгоцууд Газын зурваст 13 дахь өдөр дараалан цохилт өгснөөр өнөөдөр өглөө 40 гаруй палестин хүн амь үрэгджээ.

Газа хотоос өмнө зүгт орших Хан Юнис хотын нэгэн байшинг сөнөөгч онгоцууд цохисны улмаас есөн хүн амь үрэгдсэний долоо нь хүүхэд байсан гэж төрийн мэдээллийн Вафа агентлаг мэдээлэв.

Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод Израилийн агаарын довтолгооны үеэр мөн 30 гаруй палестин хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж гэрчүүд мэдэгдэв. Израилийн байлдааны онгоцууд мөн Рафах хотын Тал ал-Султан хорооллын байшинд цохилт өгсөн байна.

Газын төв хэсэгт орших Нусейрат дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгсний улмаас нэг палестин хүүхэд амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан тухай гэрчүүд мэдээлжээ.

Палестины эрүүл мэндийн эх сурвалжийн мэдээлснээр Хан Юнис хотоос баруун тийш Израилийн агаарын дайралтад мөн нэг хүүхэд амиа алдсан байна.

Эх сурвалж: Aljazeera

Ж.Ганбаатар: Миний үүсгэн байгуулсан компани барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг нь үнэн
Ж.Ганбаатар: Миний үүсгэн байгуулсан компани барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг нь үнэн
 
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.