Ж.Ганбаатар: Миний үүсгэн байгуулсан компани барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг нь үнэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Миний үүсгэн байгуулсан компани барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг нь үнэн

Ж.Ганбаатар: Аудитын энэ удаагийн дүгнэлт сайн гарсан нь ирэх жилүүдийн  төсвийн оновчтой төлөвлөлтийн суурь болно | Үндэсний Аудитын Газар

/2023.10.19/: Саяхан Улаанбаатар хотын хэмжээнд хийтэй адил төрлийн үнэр ихээр үнэртэж байна хэмээн цахим орчинд тарж тэр даруй ОБЕГ, НОБГ холбогдох байгууллагуудын хамт шалгалт хийсэн.

Цахим орчинд уг хэргийн буруутныг Эко стандарт петролиум ХХК гээд түүний жинхэнэ эзэн бол УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар гэх мэдээлэл тарж эхэлсэн юм.

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр,

"Нэг залруулга, тайлбар хийх шаардлага гарлаа.

Сүүлийн үед намайг гүтгэж, харлуулах гэсэн элдэв оролдлогууд ирж байна.

Уул уурхайн салбарыг хариуцдаг сайдын хувьд олон хүний бухимдлыг хүргэдэг биз дээ. Нүүрсний хулгай /бирж/ гэх мэт байгалийн баялгийг ашиглаж завших гэсэн олон сөрөг ашиг сонирхлын эсрэг ажиллаж байна.

Хэд хоногийн өмнөөс зарим нэг хятад иргэд, компанитай холбож янз бүрээр бичих боллоо.

Үүнтэй холбоотой тайлбар хийе.

2023.10.12-ны өдөр УБ хотын зарим хэсэгт тодорхойгүй үнэр үнэртсэнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллага шалгалт явуулж, “Э” гэх компанийн буруутай үйл ажиллагаа байж болзошгүйг олж тогтоосон талаар мэдээлсэн.

Гэтэл энэ “Э” гэх компанийг нь Зуншин гэх компанитай холбоотой гэж, цаашлаад Зуншин компанийг миний үүсгэн байгуулсан компанитай холбон тайлбарлаж, үүгээрээ намайг “хотод үнэртсэн үнэрийн буруутан, хятадын гар хөл” гэх зэргээр гүтгэн бичиж эхэлжээ.

Үнэр тархсан асуудлыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж, хариуцлага алдсан этгээдэд холбогдох арга хэмжээ авагдах нь зүйн хэрэг. Харин энэ асуудлыг далимдуулж үндэслэлгүйгээр хүн гүтгэх, харлуулах ажил хийгээд байгаад харамсаж байна.

Миний үүсгэн байгуулсан компани барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг нь үнэн. Энэ дурдагдаад байгаа компани нь миний үүсгэн байгуулсан компанийн хэдэн зуун ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧДИЙН Л НЭГ. Ер нь барилгын компаниуд бүгд туслан гүйцэтгэгчтэй хамтран ажилладгийг барилга мэддэг хүмүүс мэднэ дээ. Энэ жишгээр манайх зөвхөн захиалагч, тэр компани ажил гүйцэтгэгчийн л харилцаатай байсан, харилцахаа болиод олон жил болж байгаа юм байна лээ. Өөр ямар ч хамаарал байхгүй.

Энэ мэдээллийг тавьсан хүн эхлээд надаас тодруулж, бодитой, эх сурвалжтай мэдээ нийтлэх байж дээ. Ингэж үндэслэлгүй бусдыг гүтгэхээ ер нь болих хэрэгтэй.

Дээрх компанитай ямар нэг байдлаар ашиг сонирхол нэгтэй байдал тогтоогдох юм бол хариуцлага хүлээхэд би бэлэн байна.

Дашрамд хэлэхэд, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд шатахуун, газрын тос, уул уурхайтай холбоотой ямар ч юманд хутгалдахгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй. ӨМНӨ НЬ Ч ТИЙМ ЮМ БАЙГААГҮЙ, ӨНӨӨДӨР Ч БАЙХГҮЙ, ИРЭЭДҮЙД Ч БАЙЛГАХГҮЙ ГЭДГЭЭ БАРДАМ ХЭЛЬЕ.

Миний үүсгэн байгуулсан компаниуд барилга, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэмээд өөр юм руу орохгүй, орох ч завгүй ажиллацгааж байгаа байхаа.

Тиймээс энэ мэдээллийг бэлтгэж оруулсан хүмүүст мэдээлэлдээ нухацтай хандаж, үнэн #эх_сурвалжаас нь лавлаж, судалж нийтэлж байгаарай гэж дахин хүсье.

Юм бүхэнд тайлбар хийгээд байдаггүй ч энэ удаа бичих хэрэгтэй юм байна гэж бодогдлоо. Сөрөг юм оруулж байгаадаа ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ!" гэжээ.

Монгол Улсын жолооны үнэмлэхийг Люксембург улс хүлээн зөвшөөрлөө
Монгол Улсын жолооны үнэмлэхийг Люксембург улс хүлээн зөвшөөрлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.