Монгол Улсын жолооны үнэмлэхийг Люксембург улс хүлээн зөвшөөрлөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын жолооны үнэмлэхийг Люксембург улс хүлээн зөвшөөрлөө

/2023.10.19/: Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Люксембургийн Гүнт Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”-т 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын жолооны үнэмлэхийг Европын холбооны гишүүн хоёр дахь улс албан ёсоор хүлээн зөвшөөрч, люксембургийн жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солих ажлыг тус улсын хууль тогтоомж болон энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

Ийнхүү Люксембург Улсын нутаг дэвсгэрт оршин суух зөвшөөрөл авах өдрөөс өмнө олгосон Монгол Улсын жолооны эрхийн үнэмлэх эзэмшигч иргэн нь тус улсын онолын эсхүл, дадлагын жолооны шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ солиулах боломжтой боллоо.

Энэхүү санамж бичиг нь А, В, ВЕ ангиллын мотоцикл, дээд жин нь 3500 кг-аас ихгүй, жолоочоос гадна наймаас доош тооны зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл барих эрх бүхий жолооны үнэмлэхэд хамаарна.

Дашрамд тэмдэглэхэд, Европын Холбооны гишүүн Бельги Улс нь манай улсын жолооны үнэмлэхийг 2002 онд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Эх сурвалж: ГХЯ

АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ2: Шамбалын орноор аялсан нь “Үргэлжлэл“
АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ2: Шамбалын орноор аялсан нь “Үргэлжлэл“
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.