БНСУ-д байгаа Монгол иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д байгаа Монгол иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Streets are flooded in Bupyeong District, Incheon, Monday. Yonhap

/2022.08.09/: БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны наймдугаар сарын 08-ны өдрийн оройноос үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас үер усны аюул үүсч 8 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна.

Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүсийн Ганнам, Сунпа, Гванаг дүүрэгт монгол иргэдийн төвлөрөл бага байна.

Үер усны аюулын улмаас манай иргэд нас барсан, сураггүй болсон, хохирол амссан талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл ирээгүй байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг түгээн ажиллаж байна.

Чингис хаан судлалын ОУ-ын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо
Чингис хаан судлалын ОУ-ын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.