Израилын тал эмнэлэг бөмбөгдсөний улмаас 500 хүн амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израилын тал эмнэлэг бөмбөгдсөний улмаас 500 хүн амиа алдлаа

Children sit in the back of an ambulance at Al-Shifa Hospital in Gaza City following a blast at Al-Alhi Baptist Hospital on October 17.

/2023.10.18/: Палестины эрх баригчид мягмар гарагт Газын эмнэлэгт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас олон зуун хүн амь үрэгдлээ гэж мэдээллээ.

Израйль улс анклавын хүн амыг хоол хүнс, түлш, цахилгаангүй болгосны улмаас хүмүүнлэгийн асуудлууд нэмэгдэж байна.

Дэлбэрэлт: Өчигдөр Израилын арми Аль-Ахли Баптист эмнэлэгт бөмбөг хаясны улмаас олон зуун хүн амь үрэгдлээ. Бөмбөгдөлтөнд өртөх үед уг эмнэлэг олон мянган дүрвэгсдийг орогнуулж байсан бөгөөд одоо ч олон хүн нурангин доор байгаа гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

Тус анклавыг хянадаг Хамас бүлэглэлийн мэдэгдсэнээр, бөмбөгдөлтөд 500 гаруй хүн амь үрэгджээ. Палестины Эрүүл мэндийн яам өмнө нь уг халдлагын улмаас 200-300 хүн амиа алдсан гэж урьдчилсан тооцоогоор мэдээлж байсан.

Gaza: Hundreds likely dead in Gaza hospital blast, as Israeli blockade  cripples medical response | CNN

Израилийн Батлан хамгаалах хүчин эмнэлгийн халдлагад ямар ч холбоогүй гээд, халдлага нь Палестины Исламын Жихад бүлэглэлийг "амжилтгүй пуужин харвасантай холбоотой гэдэг тайлбарыг хэлэв.

Нөлөөлөлд өртсөн эмнэлгүүд: 2.2 сая хүн амтай далайн эргийн анклавыг хянадаг Исламын зэвсэгт бүлэглэл болох Хамас бүлэглэл Изриалд дайралт хийсний хариуд Газын зурвас долоо хоног гаруйн турш Израилийн бүслэлтэд байна. Энэ хооронд эмнэлгүүд цахилгаан, усны хомсдолтой ажиллаж, шархадсан хүмүүсийг эмчлэхээр тэмцэж байна.

Израилийн бөмбөгдөлтөөр Газын зурваст 1032 эмэгтэй, 940 эрэгтэй хүүхэд зэрэг 3000 гаруй хүн амиа алдаж, 12500 хүн шархадсан гэж Палестины Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдэв. Сүүлийн 10 хоногийн дотор Газад амиа алдсан хүний тоо 2014 онд 51 хоног үргэлжилсэн Газа-Израилийн мөргөлдөөний үеэр амь үрэгдэгсдийнхээ тооноос даваад байна.

IDF эмнэлгүүдийг онилдоггүй гэж мэдэгдсэн бол НҮБ болон Хил хязгааргүй эмч нар "Израилийн агаарын довтолгоо эмнэлэг, түргэн тусламж зэрэг эмнэлгийн байгууллагуудад цохилт өгсөн" гэж мэдэгджээ.

Газын зурвас дахь эрүүл мэндийн үйлчилгээ хутганы ирмэг дээр байгаа бөгөөд хоол хүнс, усны нөөц багасч байна. Шатахууны нөөц бараг бүрэн дуусч байгаа тул 23 эмнэлгээс 20 нь хэсэгчилсэн үйлчилгээ үзүүлж байна гэж НҮБ-ын тусламж, ажлын агентлаг (UNRWA) мягмар гарагт анхаарууллаа.

Хаалттай гарам: Египетийн хилийн талд тусламж цугларч байгаа тул хаалттай гарцын хоёр талд яаралтай тусламж үзүүлэх дуудлага нэмэгдсээр байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мягмар гарагт хэлэхдээ, "АНУ, Израиль хоёр хандивлагч орнууд болон олон талт байгууллагуудын хүмүүнлэгийн тусламжийг Газын энгийн иргэдэд хүргэх төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон" гэж мэдэгджээ.

Гэвч Рафах гарцын Египетийн талд, Газын зурвас руу нэвтрэхийг хүлээж буй хүмүүнлэгийн тусламжийн цувааг Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри CNN-д өгсөн ярилцлагадаа "Одоог хүртэл 100 хувь аюулгүй гарц гэж алга. Бидэнд аюулгүй гарцыг одоогоор санал болгоогүй хэвээр байна" гэж мэдэгдлээ.

Hundreds likely dead in Gaza hospital blast, as Israeli blockade cripples  medical response

"Газын олон эмнэлгүүд бараг ажиллах боломжгүй болсон" гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдэв

Нөөц генераторуудын түлшний нөөц багасч, Израилийн агаарын довтолгоо үргэлжилсээр байгаа тул Газын эмнэлгүүд хаагдахаас өөр аргагүй болж, олон мянган хүний амь нас эрсдэлд орж байна гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газраас мэдэгдэв. CNN сувгийн дагуух эмнэлгийн хаагдсан болон хязгаарлалтын тайланд дүн шинжилгээ хийж, зураглал хийсэн байна.

Gaza war: 1900 Palestinians killed under Israeli bombardment

1. Аль-Шифа эмнэлэг: Газын Эрүүл мэндийн дэд сайдын 10-р сарын 12-ны өдөр хэлэхдээ, усны цорын ганц эх үүсвэр бол боллоо гэв.

2. Аль Авда эмнэлэг: Хил хязгааргүй эмч нарын байгууллагын мэдээлснээр 10-р сарын 13-нд эмнэлэгт нүүлгэн шилжүүлэхэд ердөө хоёрхон цагийн хугацаа өгсөн.

3. Бейт Ханун эмнэлэг: 10-р сарын 14-нд Израилийн бөмбөгдөлтөөс болж үйл ажиллагаа нь зогссон.

4. Аль-Кудс эмнэлэг: 10-р сарын 14-ний өдөр Израилын тал эмнэлгийг 16:00 цаг гэхэд нүүлгэн шилжүүлэхийг мэдэгдэв. Тухайн өдөр эмнэлгийн ажилтнууд эмзэг өвчтөнүүдийг хөдөлгөж чадахгүй гэж мэдэгдэв.

5. Аль-Ахли баптист эмнэлэг: 10-р сарын 17-нд болсон дэлбэрэлтийн улмаас олон зуун хүн амиа алдсан гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Вьетнам улсын бүх хот руу нислэг үйлдэх боломжтой боллоо
Вьетнам улсын бүх хот руу нислэг үйлдэх боломжтой боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.