/2023.10.18/: Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид өчигдөр Бангладешийн нийслэл Дакка хотноо уулзалт хийж, хоёр улс хоорондын Агаарын харилцаатай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцлоо.
- Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2000 оны зургаадугаар сарын 28-ний өдөр байгуулсан Хэлэлцээрийн хавсралт “Маршрутын хуваарь”-т өөрчлөлт оруулж томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын цэгүүд рүү нислэг үйлдэх,
- Томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүй нислэг үйлдэхээр тохирсон.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Хошимин, Ханой зэрэг дурын хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: ЗТХЯ