Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээрийг байгууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээрийг байгууллаа

/2023.10.18/: Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг байгууллаа.

Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хө Пин нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байгаа юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.