Тэгш бус байдлыг арилгах замаар гамшигт тэсвэртэй ирээдүйд хөтөлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгш бус байдлыг арилгах замаар гамшигт тэсвэртэй ирээдүйд хөтөлнө

/2023.10.12/: НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1989 оноос жил бүрийн аравдугаар сарын 13-ныг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Харин энэ жилийн хувьд дэлхий даяар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор өнгөрүүлнэ.

Нийтийн тээвэр, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг суурь дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тэгш бус, хүртээмжгүй байдал гамшиг ослын үед нийгмийн эмзэг бүлэгт хамгийн хүндээр тусдаг.

Тиймээс гамшигт өртөх эрсдэл бүхий иргэдэд чиглэх нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь гамшгаас үүдэлтэй тэгш бус байдлыг арилгах боломжтойг энэ жилийн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрөөр онцолж байгаа.

Эх сурвалж: ОБЕГ

Монгол Улсын Морин хуурын чуулга Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ
Монгол Улсын Морин хуурын чуулга Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.