/2023.10.12/: Монгол Улсад Пауэрлифтингийн мастер ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны аравдугаар сарын 07-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү тэмцээнд 39 улс орны 500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын зааварлагч, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмаа амжилттай оролцож, М1 ангиллын хэвтээ шахалт, үндсэн суултын төрөлд тус тус “Хүрэл” медаль хүртлээ
Цагдаагийн дэд хурандаа Н.Баярмаа нь хүчний спортын төрлөөр
- Монгол Улсын 18 удаагийн аварга,
- Улсын рекорд амжилтыг 119 удаа шинэчлэн тогтоосон,
- 2008 оны зуны Олимпын наадмын шагналт 10 дугаар байр,
- Зүүн Азийн наадмын мөнгө, хүрэл,
- Азийн цомын алт, мөнгө, хүрэл,
- Цагдаа, галын дэлхийн тоглолтын 3 алтан медаль, рекорд 11 удаа тогтоож байсан бөгөөд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад тэсвэр, хатуужил, хүч тамирын чиглэлээр сурган зааварлаж, багшилдаг манай тэргүүний алба хаагч юм.
Эх сурвалж: ЦЕГ