/2023.10.10/: Олон нийтийн цахим сүлжээнд БНХАУ-ын иргэд автомашинаар сурагч хүүхдийг хөөсөн талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийн энэхүү мэдээлэл худал болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Тодруулбал, Дорнод аймгийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгахад урьдчилсан байдлаар худал болох нь тогтоогдсон.
Тус аймгийн дунд сургуулийн нэгэн багш эцэг, эхчүүддээ сэрэмжлүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсныг зарим иргэд итгэж нийтэлжээ.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх, аливаа мэдээллийн үнэн эсэхийг нягтлаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ