Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх асуудлаар санал солилцлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх асуудлаар санал солилцлоо

/2023.10.10/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Итали Улсын Дэлхийн ЭКСПО 2030-ийн асуудал хариуцсан тусгай Элчин сайд Р.Орланди-г өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Италийн төлөөлөгчид тус улсын Ром хот Дэлхийн ЭКСПО 2030-г зохион байгуулах хотын эрхийн төлөө нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаатай холбогдуулан түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Талууд мөн хоёр улсын харилцаа, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дэлхийн ЭКСПО 2030-г зохион байгуулах хотын эрхийн төлөө Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот, Итали Улсын Ром хот болон Саудын Араб Улсын Эр-Рияд хот өрсөлдөж байгаа бөгөөд сонгууль ирэх 11 дүгээр сард Парис хотноо болно.

Эх сурвалж: ГХЯ

Палестины Ерөнхийлөгч Москвад айлчилна
Палестины Ерөнхийлөгч Москвад айлчилна
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.