Австрали руу шууд нислэгтэй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали руу шууд нислэгтэй болно

/2023.10.6/ УИХ-ын чуулганд Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт үг хэллээ. Тэрбээр:

-Монголчууд маань хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болохыг чухалчилж байна.

Өнгөрөгч зун манай улс жуулчдын хөлд дарагдлаа. Энэ үед манай зам тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбар ирсэн зочдоо унаа хүлгээр улдааж явгалахгүй байх үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ.

Тухайлбал, БНСУ-тай Агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдлээ.

Монгол Японы хооронд 7 хоногт 61, Монгол Туркийн хооронд 7 хоногт 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, Агаарын харилцааны хэлэлцээрийг тус тус шинэчилсэн нь зорчигч урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд бодит үр дүнгээ өгч байна.

Энэ онд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Бойнг 787-9 агаарын хөлөг хүлээн авч нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр Монголоос дэлхийн аль ч цэг рүү шууд нисэх боломж бүрдлээ.

Сайд С.Бямбацогт: Монгол Улс логистикийн индексээр 30 байр урагшиллаа
Сайд С.Бямбацогт: Монгол Улс логистикийн индексээр 30 байр урагшиллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.