/2023.10.05/: Сүүлийн үед хүүхэд алга болсон талаарх мэдээлэл маш их гарах болсныг та анзаарсан байх.
Хэвлэл мэдээллийнхэн энэ чухал асуудалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгаа нь сэтгэл хөдөлгөм ч гэсэн цахим орчинд маш олон ташаа мэдээлэл эргэлдэж байна.
Тиймээс Алетиа Бэлгийн мөлжлөгийн үндэсний төвийн Корпораци, стратегийн санаачилгын захирал, бэлгийн худалдаатай тэмцэх үндэсний удирдагч Лина Неалонд хандаж, хүний наймааны салбарын талаар баримт болон зохиомол зүйл гэж юу болохыг тодруулахаар хандав.
Энэ нь таны бодож байгаагаас өөр юм.
Неалон эцэг эхчүүд юунд хамгийн их санаа зовдог, юунд санаа зовох хэрэггүйг тайлбарлажээ. Эцэг эхчүүд хүүхдээ аюулгүй байлгахын тулд дараах 3 арга хэмжээг авч болно.
1. ХҮНИЙ НАЙМААНЫ ХЭРЭГТНҮҮД ХҮҮХДҮҮДТЭЙ НАЙЗЛАЖ
НӨХӨРЛӨХ ЗАМААР ХУЛГАЙЛДАГ
Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ташаа мэдээлэл газар авч, яг хийх ёстой бодит ажлыг самгардуулдаг. Тиймээс хүмүүс хүн худалдаалах гэж юу болох талаар маш буруу ойлголттой байдаг.
Хүмүүс Такен гэх мэт кинонуудыг үзээд хүүхдүүдийг гудамжнаас хулгайлах эрсдэлтэй гэж боддог. Үнэн хэрэгтээ гудамжнаас хүүхэд хулгайлах нь маш ховор тохиолддог аж.
Өөр нэг түгээмэл буруу ойлголт бол хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг гинжлэгдсэн, түгжигдсэн, гэр орноосоо хол газар хүчээр очсон мэтээр харуулах явдал юм. Гэхдээ та холбооны улсын хүн худалдаалах статистикийг харвал ердөө 5 хувь нь цоожтой өрөө эсвэл гинжээр бэхлэгдсэн байдаг.
Тэгвэл яг бодит байдал дээр юу болдог вэ?
Хүүхдийн наймаачид, бэлгийн мөлжлөг хийдэг хэрэгтнүүд хүүхдүүдтэй найзалж нөхөрлөдөг. Хүний наймаачид эмзэг бүлгийн хүүхдүүд, ихэвчлэн хүчирхийлэлд өртөж ямар нэгэн анхаарал дутагдаж эцэстээ эдгээр нөхцөл байдлаас зугтахын тулд гэрээсээ зугтсан хүмүүсийг олзолдог байна. Үүнд насанд хүрэгчид ч багтана.
Хамгийн гол нь хүн худалдаалах гэмт хэрэг хаана ч, тэр байтугай аюулгүй мэт санагдах эрүүл нийгэмд ч тохиолдож болно гэдгийг эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. Гэхдээ таны хүүхдэд хамгийн том аюул бол гудамжин дахь танихгүй хүн биш харин интернет юм.
2. ХҮҮХДИЙНХЭЭ ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭЭГ САЙТАР ХЯНА
Хүүхдийн наймаа гэдэг бидний бодож байгаа шиг энд тэндээс хүүхдийг тань булааж, хулгайлж зугтах биш юм.
Харин энэ аюул тэдний гэрт, унтлагын өрөөнд, утас, таблет дээр байдаг. "Нийгмийн сүлжээний программууд хүний наймааны онлайн зах зээл болж байна" гэж Неалон хэлэв.
Неалон энэ жил Вашингтон ДС-ийн чинээлэг гэр бүлийн 16-18 насны залуучуудтай хийсэн фокус бүлгийн талаар дурдаад "Тэдгээр хүүхдүүдэд бүгдэд нь огт танихгүй хүнээс онлайнаар секс хийх санал ирсэн байсан" гэв.
Хүүхдүүдийг өөртөө итгүүлэхийн тулд хүний наймаачид хүүхдийн дүрээр тэдэнтэй дотносдог. Тэд мөн хүүхдүүдтэй харилцаа холбоо тогтоож, садар самуун сурталчилсан материал илгээх, эсвэл хүүхдүүдийг өөрсдийнхөө нүцгэн гэрэл зургийг явуулахад уруу татах мессежийг өгдөг байна.
"Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ онлайн амьдралын талаар маш сонор сэрэмжтэй, мэдээлэлтэй, мэддэг байх ёстой" гэв.
Сонор сэрэмж, болгоомжлол нь видео тоглоомуудад ч хамаатай. Учир нь тоглоомоороо дамжуулан огт танихгүй хүнтэй яриа өрнүүлж эхэлснээр цааш гүнзгийрэх эхлэл тавигддаг байна.
3. ХҮҮХДҮҮДИЙГ БАГА НАСНААС НЬ ХҮМҮҮЖҮҮЛЖ, ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ
АРГА ТЕХНИКД СУРАЛЦУУЛ
Эцэг эхчүүд хүүхдээ интернетэд байх гэмт хэрэгтнүүдээс хол байлгахын тулд маш их зүйлийг хийж чадна.
Хүүхдүүдээ аюулгүй байлгах хамгийн чухал алхам бол тэдэнд бэлгийн харилцаа, порно кино, бэлгийн мөлжигчид болон бусад аюулын талаар ярьж, сургах явдал юм. Тэдэнтэй бодит, жинхэн амьдралын талаар ний нуугүй ярилцсанаар та хүүхдүүдээ ухаалаг шийдвэр гаргаж, өөрсдийгөө хамгаалахад бэлтгэж байна гэсэн үг.
Эдгээр яриаг эхлүүлэхэд хэцүү байж болно! Хэрэв таны хүүхэд урьд өмнө нь сонсоогүй эсвэл энэ сэдэвт хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа бол та ийм хар бараан сэдвүүдийн талаар ярихгүй байсан нь дээр гэж бодож магадгүй юм.
Ихэнх эцэг эхчүүд бага насны хүүхдүүдтэй садар самуун, интернетийн аюулгүй байдлын талаар ярилцах нь үнэхээр хэцүү гэж боддог.
Гэвч хүүхдүүд чинь чамаас өөр ертөнцөд өсөж байна. Тэдний үзэж, харж буй бүхэн тэднийг эрт бэлгийн харилцаанд орох, найз нөхөдтэйгөө буруу зам руу уруу татагдахад чиглэж байна.
Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь хэзээ ч амар байгаагүй ч өндөр хурдны интернет болон хөдөлгөөнт төхөөрөмж болох гар утас зэрэг нь үүнийг улам хүндрүүлж байна.
Ганц үнэн бол интернэт дахь гэм хэрэгтнүүд залуучууд, хүүхдүүтэй онлайнаар холбогдох шинэ зальт аргуудыг байнга эрэлхийлж байдаг.
Тэгэхээр та ч бас оролдлогоо үргэлжлүүлж, хүүхдүүддээ онлайн дахь муу бүхнээс өөрийгөө хамгаалахад шаардлагатай мэдээллүүдийг өг. Тэгэхгүй бол тэд өөрсдөө иймэрхүү мэдээллийг олж уншина гэдэг юу л бол.
Неалоны хэлснээр порнографт анх өртсөн хүний дундаж нас 11 байна. Энэ програм болон сайтуудыг хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр ч байтугай сургууль дээрээ ч үзэх боломжтой. Хүүхэд санаатай, санамсаргүйгээр ч харж магадгүй юм. Хамгийн харамсалтай нь эдгээр порнографуудыг олоход маш амархан.
Эцэст нь чөмгөө дундартал зүтгэнэ гэдэг шиг хар нялхаас нь бөөцийлөн өсгөсөн үрээ хэн нэгний тоглоом болгож, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлд оруулсанд орвол эртнээс хүүхдүүддээ шаардлагатай мэдлэг, чадварыг нь эзэмшүүлж байсан нь дээр юм.
Эх сурвалж: Aleteia