Орон нутгийн хөгжлийн санд иргэдээс хамгийн их санал авдаг нь КАМЕРЖУУЛАЛТ, ГЭРЭЛТҮҮЛЭГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн хөгжлийн санд иргэдээс хамгийн их санал авдаг нь КАМЕРЖУУЛАЛТ, ГЭРЭЛТҮҮЛЭГ

/2023.10.5/ Дорноговь аймагт хүүхэд сураггүй болсон хэргийн талаар сошиал орчинд ихээхэн шуугиж байна.

Гол өрнөж буй хэлэлцүүлэг нь Дорноговь аймагт камержуулалт маш муу хийгдсэн гэх ажээ. Дорноговь аймаг 14 сумтай. Охины амьдарч байсан сум бол Сайншанд. Сайншанд сум 27 мянга гаруй хүн амтай. 7800 гаруй өрхтэй.

Тус сумын Орон нутгийн хөгжлийн санд 2022 онд 700 гаруй иргэн "Гэрэлтүүлэг нэмэх, камертай болох" гэх агуулга бүхий саналыг өгч байжээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны хуанлин дагуу энэ ажлууд дээгүүр эрэмбэлэгдвэл хийгдэх ёстой. Ингээд 2022 оны есдүгээр сард тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал саналуудыг хэрхэн эрэмбэлснийг харцгаая.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хуанлин дагуу эдгээр ажлуудын бүтээн байгуулалт энэ жил хийгдээд дуусах ёстой.

Орон нутгийн хөгжлийн сан бол иргэдийн санал дээр тулгуурлан тухайн амьдран буй орчны нөхцлийг сайжруулах үндсэн зорилготой үйл ажиллагаа юм. Жил бүр улсын төсвийн хуульд тусгайлан заагддаг, орон нутгийн бүрдүүлсэн АМНАТ, малын хөлийн татвар зэргээс орлогоо бүрдүүлдэг, эргээд иргэдийн саналыг авч, эрэмбэлэн, бүтээн байгуулалтад зарцуулдаг систем.

Тиймээс тухайн орон нутгийн иргэд нь Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв яаж зарцуулагдаж байгааг хянаж, орчин нөхцлөө сайжруулж, аюулгүй байдлаа хангахын тулд юу хийх вэ гэдэг дээр идэвхтэй саналаа өгдөг байх нь чухал юм.

Дашрамд сонирхуулахад, нийслэлийн Баянзүрх дүүргийн 2023 оны санал хураалтад иргэд мөн камержуулалт, гэрэлтүүлэг гэсэн ажлуудад хамгийн их санал өгчээ.

БОЛСОН ЯВДАЛ: Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхдүүд өртсөөр байна
БОЛСОН ЯВДАЛ: Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхдүүд өртсөөр байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.