ТОДРУУЛГА: Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

/2023.10.05/: Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 12 настай эмэгтэй хүүхэд өчигдөр өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон.

Уг хэрэгтэй холбоотой аравдугаар сарын 3-ны орой холбогдох байгууллагууд шуурхай хуралдааныг зохион байгуулсан. Уг хурлаар Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан юм.

Харин өчигдөр уг хэргийн талаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба нэртэй цагдаагийн байгууллагын пэйж хуудсан охиныг олсон мэтээр бичсэнийг Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэл хийлээ.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны "Админ" эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд цахим хэрэгч та бүхнээс хүлцэл өчье.

Цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье" гэжээ.

Эх сурвалж: ЦЕГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.