/2023.10.04/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргажээ.
Хотын захирагчаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж, улс төрийн бодлогоо Л.Оюун-Эрдэнэ танилцуулжээ. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл 100% дэмжсэн талаар мэдээллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилохоор болжээ.
Мөн Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоор ярьсан байна.
Хотын даргын хувьд Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж, Ерөнхий сайд баталдаг. Хуульд заасан энэ үйл явцыг МАН-ын удирдах зөвлөл ийнхүү хоёр дох удаагаа зөрчиж байгаа юм. Харин үүнийгээ "Улстөрийн шийдвэр бөгөөд цаашид үйл явц хууль зүйн дагуудаа үргэлжилнэ" гэж тайлбарлав.