/2023.09.27/: Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган 2023 оны есдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, БНСУ, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т гарын үсэг зурлаа.
Төсөл 2024-2027 онд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, ХСҮТ төв нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдан, боловсон хүчин бэлтгэгдэж манай улсын хавдрын оношилгоо, эмчилгээний үндэсний чадавх бэхжих юм.
Эх сурвалж: ЭМЯ