ЭМЧ: Хүүхдийн хөгжлийн хоцрогдол гэж юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Хүүхдийн хөгжлийн хоцрогдол гэж юу вэ?

Developmental Delays in Children | Understood - For learning and thinking  differences

Хөгжлийн хоцрогдол гэдэг нь таны хүүхэд үе тэнгийнхнээсээ хөдөлгөөн, сэтгэхүй, харилцааны хувьд нэг юмуу хэд хэдэн үзүүлэлтээр хоцрох явдал юм.

Энэ нь тийм ч их санаа зовох зүйл биш бөгөөд асаргааг зөв чиглүүлж сайжруулвал хоцрогдлыг гүйцэх бүрэн боломжтой. Хэрэв тухайн хоцрогдол хоёроос дээш чиглэлээр ба 6 сараас дээш хугацаанд ажиглагдвал Тархины хөгжлийн хоцрогдол гэж нэрлэнэ. Тархины хөгжлийн хоцрогдол нь 5 хүртэлх насныханд ажиглагддаг бөгөөд энэ үед сэргээн засах эмчилгээ ба бусад эмчилгээнүүд шаардагдана.

Хөгжлийн хоцрогдол гэдэг нь хөгжлийн бэрхшээлүүд болох тархины саа, дүлийрэх ба Аутизм гэх мэтээс ялгаатай.

Шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлс:

  • Дутуу төрөлт (зонхилон шалтгаалах хүчин зүйл)
  • Төрөлтийн үеийн хүчилтөрөгчийн дутагдал (бүтэлт)
  • Төрсний дараах хүчилтөрөгчийн дутагдал
  • Шим тэжээл муутай хооллолт
  • Гэмтэл
  • Халдварт өвчнүүд (менингит, энцефалит)
  • Удамшил г.м

Хоцрогдлын төрлүүд

Танин мэдэхүйн, сэтгэхүйн хоцрогдол: Хүүхдийн оюуны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж ухамсарт нь саад учруулж, хүүхэд сургуульд орсны дараа сурахад бэрхшээлтэй байдлаар илэрдэг. Энэ мөн бусад хүүхдүүдтэй харилцан тоглоход саадтай байдлаар илэрнэ.

Хөдөлгөөний хоцрогдол: Хөдөлгөөний ур чадварын хоцрогдол нь хүүхдийн гар, хөл зэрэг том булчингийн бүлгүүд ба гарт байгаа жижиг булчингуудын зохицуулах чадварт саад болдог. Ийм хоцрогдолтой хүүхдүүд өнхрөх, мөлхөх, шатаар дээш ба доош явах гэх мэт хөдөлгөөнүүд болхи байдаг. Харин нарийн хөдөлгөөний хоцрогдолтой бол тоглоом гэх мэт жижиг зүйлийг барих, гутал үдэх, шүдээ угаах гэх мэт үйлдлүүдийг хийхэд бэрхшээлтэй байдаг.

Сэтгэл хөдлөл, зан үйлийн хоцрогдол: Анхаарах дутмагших хэт хөдөлгөөнтөх эмгэг маягаар илэрдэг. Мөн бухимдал өөрчлөлтийг даван туулахад бэрхшээлтэй байж болно. Хүрээлэн буй орчин нийгэм, сэтгэл сананы хувьд хэт их ачаалалтай болсон өнөө үед хөгжлийн хоцрогдолтой хүүхэд удаан уурлаж, тайвширах нь бусад хүүхдүүдээс илүү байдаг.

Ярианы хоцрогдол: 2 төрлийн ярианы хоцрогдол байдаг. Эхнийх нь үг ба агуулгыг ойлгохдоо муу ба өнгө, хэлбэр дүрс, биеийн хэсгээ илэрхийлэхдээ бэрхшээлтэй байдлаар илэрдэг. Нөгөө нь юмсийг сайн ойлгож байгаа ч үг ба өгүүлбэрээр илэрхийлэхдээ бэрхшээлтэй байхыг хэлнэ.

Оношлох нь:

Эцэг, эх асран хамгаалагчдаас асуумж авах

Хөгжлийн үнэлгээг тодорхой наснуудад тогтмол хийх. Үүнд: 3 сар, 6 сар, 9 сар, 12 сар, 18 сар, 24 сар, 3 нас, 5 нас.

Шаардлагатай тохиолдолд харааны, сонсголын сорил өгөх

Эмчилгээ:

Сайн мэдээ нь хөгжлийн хоцрогдолийг дээр дурьдсан шиг аль болох эрт оношлох тусам цаашид тохиолдох сөрөг нөлөөллүүдээс сэргийлэх боломжтой. Оновчтой асаргаанд суурилсан эмчилгээ нь хамгийн чухал ба шаардлагатай тохиолдолд сэргээн засах эмчилгээ хийгдэнэ.

БНСУ-д 10 жил зохиогдоогүй байсан цэргийн парад боллоо
БНСУ-д 10 жил зохиогдоогүй байсан цэргийн парад боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.