Анх удаа Монголын усанд сэлэгч Азийн наадмын финалд шалгарлаа ​
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анх удаа Монголын усанд сэлэгч Азийн наадмын финалд шалгарлаа ​

/2023.09.25/: 19 дэх удаагийн Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээнд нийт 41 багц медалийн эзэд тодроно.

Нийт 10 зайд хурд сорьсон манай усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм.

Нийлбэр дүнгээр 6 дугаар байрт орж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авлаа. Урьдчилсан шатанд БНХАУ-ын Ли Бин Хэ 1:58. 90 амжилтаар тэргүүлсэн юм.

Финалын уралдаанд манай тамирчин өнөөдөр 19:48 цагаас 7 дугаар шугамаас гарна.

Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан
Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.