Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд үүссэн хур хогийг цэвэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд үүссэн хур хогийг цэвэрлэжээ

/2023.09.21/: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх, зөвшөөрөлгүй газар эзэмшин үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг нүүлгэх ажлыг 2023 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний хооронд хийж гүйцэтгэжээ.

Энэхүү төлөвлөгөөт ажлыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, “Эрдэнэс Тавантолгой” ХК, туслан гүйцэтгэгч компаниуд, ”Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран гүйцэтгэсэн байна.

No photo description available.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дээрх хугацаанд байгаль орчин, тээвэр, орон нутаг хариуцсан мэргэжилтнүүд, дотоодын цэргийн албан хаагчид, техник хэрэгслийн операторууд, туслан гүйцэтгэгч “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн ажилтан зэрэг давхардсан тоогоор 143 ажилтан, 68 техник хэрэгсэл ажиллуулж, хогны уут, ажлын бээлий, хамгаалалтын ковер хувцсаар зохих хэмжээгээр хангажээ.

Цогтцэций сумын засаг даргын 2023 оны А/304 дүгээр захирамжаар байгуулагдсан газар чөлөөлөх, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг зөвшөөрөлгүй газар ашиглаж буй гэр болон зөөврийн сууц ашиглагч 120 иргэнд сумын засаг даргын албан мэдэгдлийг хүргүүлсэн.

No photo description available.

Мэдэгдлийн дагуу компаниас зөвшөөрөлгүй буусан аж ахуй нэгж, байгууллагуудын зургийг дроноор авч, оpтофото зураг гарган,10 км урт замын хажуугийн зөвшөөрөлгүй орц, гарц хаах ажлын хийж гүйцэтгэн, есдүгээр сарын 7-8 ны өдрүүдэд нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгаж, журмын хашаанд байршуулан, 4 гэрийг эзэнд нь хүлээлгэн өгч ажилласан байна.

Эх сурвалж: ЭТТ

Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.