Арменийн салан тусгаарлагчид Азербайжанд бууж өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арменийн салан тусгаарлагчид Азербайжанд бууж өглөө

A still image taken from a handout video provided by the Russian Defence Ministry press-service shows Russian peacekeepers evacuating civilians at an undisclosed location in Nagorno-Karabakh, 20 September 2023.

/2023.09.21/: Армян үндэстний хүчний эсрэг 24 цаг үргэлжилсэн цэргийн довтолгооны дараа Уулын Карабахын нутаг дэвсгэрт өөрийн улсын бүрэн эрхт байдлаа сэргээлээ гэж Азербайжаны ерөнхийлөгч мэдэгдлээ.

Карабахын цэргүүд бууж өгөхийг зөвшөөрснөөс хэдэн цагийн дараа Азербайжаны армийн баатарлаг үйлсийг Илхам Алиев магтсан байна.

Олон улсад Азербайжаны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Өмнөд Кавказын анклавд 120 мянга орчим армян үндэстэн амьдардаг.

Азербайжан одоо салан тусгаарласан бүс нутгийг бүрэн хяналтандаа авах бодолтой байна.

Тус улсын цэргийнхэн мягмар гарагт "терроризмын эсрэг" ажиллагаа явуулж, Карабахын цэргүүдийг бууж өгөн, "хууль бус дэглэмээ" татан буулгахыг шаардсан байна. Уг довтолгоонд Армениас ямар ч дэмжлэг үзүүлээгүй бөгөөд, есөн сар үргэлжилсэн бүслэлт хийсний дараа угсаатны армянчууд удалгүй бууж өглөө.

Арменийн албаныхны мэдээлснээр, 32 хүн, түүний дотор долоон энгийн иргэн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан байна. Харин салан тусгаарлагч Армений хүний эрхийн албаныхны мэдээлснээр, наад зах нь 200 хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархадсан байна.

Лхагва гарагийн орой Арменийн эрх баригчид гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа Азербайжаныг хоёр улсын хилийн Сотк хотын ойролцоох цэргүүд рүү гал нээсэн гэж буруутгасан ч Азербайжан үүнийг шууд үгүйсгэв.

Azerbaijan Halts Karabakh Offensive after Ceasefire Deal with Armenian  Separatists - The Japan News

Орон нутгийн цагаар лхагва гарагийн 13:00 цагаас эхлэн Оросын энхийг сахиулагчдаар дамжуулан байлдааны ажиллагааг бүрэн зогсоохоор тохиролцсон гэж хоёр тал мэдэгдэхээс өмнө Азербайжаны арми угсаатны армянчуудын 90 гаруй байрлалыг эзэлсэн гэж мэдэгдэж байсан юм.

Азербайжан, Орос хоёрын байгуулсан эвлэрлийн нөхцөлийн дагуу Карабахын орон нутгийн хүчнийг бүрэн татан буулгахын зэрэгцээ зэвсгээ хураах үүрэг хүлээх ёстой.

Азербайжаны ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалтнууд пүрэв гарагт Азербайжаны Евлах хотод Карабахын Арменийн төлөөлөгчидтэй уулзаж, "дахин нэгтгэх асуудлаар" хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэв.

Евлах нь Армянчуудын Степанакерт гэгддэг Карабах мужийн нийслэл Ханкенди хотоос хойд зүгт 100 км зайд оршдог юм.

Эх сурвалж: ВВС

Хүнд гэмт хэргийн гаралтаар Хэнтий аймаг “ТЭРГҮҮЛДЭГ“
Хүнд гэмт хэргийн гаралтаар Хэнтий аймаг “ТЭРГҮҮЛДЭГ“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.