/2023.09.21/: Нарантуулын худалдааны төвийн хойно "GS 25" дэлгүүрийн үүдэнд иргэн "С" нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан тохиолдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Талийгаачийн биед хийсэн шинжилгээгээр урьдчилсан байдлаар ямар нэгэн гадны нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байжээ. Цагдаагийн байгууллагад ирдэг хоногийн мэдээнд хоногт дундажаар ийм байдлаар амиа алдсан 10 орчим дуудлага бүртгэгддэг гэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгааныг тодорхойлоход ихэвчлэн архины хордлого, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэний доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг аж.
Энэхүү тохиолдлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жил "Намайг алгас" аян, одоо явагдаж байгаа "Та-татгалз" гэх мэт нөлөөллийн аянуудыг зохион байгуулсаар байна.
Эх сурвалж: ЦЕГ