Д.Амарбаясгалан: Монгол Улс олимпод цагаан туган дор орж болзошгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Монгол Улс олимпод цагаан туган дор орж болзошгүй

/2023.09.20/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж допингийн асуудалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

"Монголд Олон улсын байгууллагын төлөөлөл болж ажиллаж байгаа Монада гэх байгууллага байдаг. Энэ байгууллагын ажил ямар түвшинд яваад сүүлийн жилүүдэд энэ асуудал хүндрээд байна вэ гэдэгтэй бид танилцсан. Яагаад танилцсан бэ гэхээр Допингийн эсрэг олон улсын байгууллага, түүний салбарыг хэрэгжүүлж байгаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд нь Засгийн газар, Олимпын хороо шууд болон шууд бусаар оролцох боломжгүй байдаг.

Монгол Улсыг төлөөлөөд олон улсын байгууллагын гишүүн болсон тэр Монада гэдэг байгууллага өөрөө бүрэн эрх үүргээрээ шинжилгээ авч байгаа нөхцөл байдлаа олон улсын жишиг стандартад нь нийцүүлж байх үүрэгтэй байдаг юм байна. Энэ талын мэдээлэл засаг дээр хангалттай хэмжээнд байдаггүй. Бид Засгийн газрын зүгээс, салбарыг хариуцаж байгаа сайдын зүгээс, Олимпын хорооны зүгээс энэ асуудалд орж олон улсын түвшинд тулгараад байгаа эрсдэлийг арилгах ёстой гэсэн байр сууриар хандах гэсэн боловч дүрэм журмаараа тэгэх боломжгүй байна.

Засгийн газар уг асуудалтай танилцсаны үндсэн дээр Ерөнхий сайд чиглэл өгөөд надаар ахлуулсан ажлын хэсэг гарлаа. Есдүгээр сарын 22-ны өдөр Олон улсын Допингийн эсрэг байгууллага ВАДА-ын зөвлөлийн хурал болно. Тухайн хурал дээр Монгол Улсын Монада гэх байгууллагад тавьсан зургаан шаардлагын хэрэгжилтийг авч үзнэ. Хэрвээ энэ хурлаар манай улсыг хангалтгүй гэж авч үзвэл ирэх жил Монгол Улс олимпд оролцохдоо цагаан тугтай оролцох эрсдэлтэй болчихоод байна.

Тухайн байгууллага нь олон улсад төлөх ёстой байсан төлбөрийг төлөөгүй байхад Засгийн газар өмнөөс нь 800-аад сая төгрөг төлсөн боловч тэр цагаас хойш энэ байгууллага ахиад төлөөгүй төлбөрүүд байна. Энэ шалтгааны улмаас Олон улсын Допингийн эсрэг байгууллагаас шаардлага ирүүлсэн байна. Энэхүү асуудлыг бид дүрэм журмынх нь дагуу шийдвэрлэхээр зорьж байна" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж баяр хүргэлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж баяр хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.