Д.Амарбаясгалан: Олон улсын түвшинд шийдвэрлэж байж Эгийн голын УЦС-ын төсөл хэрэгжинэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Олон улсын түвшинд шийдвэрлэж байж Эгийн голын УЦС-ын төсөл хэрэгжинэ

/2023.09.20/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр,

Эрчим хүчний 30 орчим хувийг импортоор хангаж байгаа. Энэ хараат байдлаас гарах зорилгоор эрчим хүчний хэд хэдэн томоохон төслийг МУ-ын Засгийн газар сүүлийн хэдэн жил ярьж, хэрэгжих шатандаа эхлээд явж байна.

Жишээлбэл Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулах ажил эхэлсэн БНХАУ-ын Засгийн газартай гэрээгээ хийгээд санхүүжилт нь энэ намраас эхлэхээр төлөвлөгдөж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын эдэлбэр газарт хамаарсан байгаа иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгч байгаа.

Харин Эгийн голын УЦС бол геополитикийн асуудалтайгаар олон жил яригдаж ирсэн. ОХУ-ын зүгээс Байгаль нуурын усны түвшин багасна гэдэг шалтгаанаар энэ төслийг эхлүүлэхээс цааргалдаг байсан. Сүүлийн үед Засгийн газар хоорондын комиссын ажилласан ажлын үр дүнд уг станцын ажлыг урагшлуулах боломж байгаа талаар ОХУ-ын талаас манайд тодорхой саналууд хэлж эхэлсэн. Тэгэхээр хоёр талаас дахин судалгааны баг ажиллуулж Байгаль нуурын усны түвшинд нөлөөлөх эсэхийн судалгааг хийнэ. Байгаль далай өөрөө ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг учраас тэр асуудлыг олон улсын түвшинд шийдвэрлэж байж Эгийн голын УЦС-ын төсөл хэрэгжихээр байна.

Үүний хажуугаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гэж байгаа 450 мгвт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эхлүүлэх зөвшөөрөл нь өгөгдсөн, бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн байна. Одоо Засгийн газар, хувийн хэвшлийн хооронд төр худалдаж авах цахилгааны хэмжээг эцэслэсэн байдлаар тохирох яриа хэлэлцээ хийгдэж байна. Энэ цахилгаан станц ойрын хоёр жилд багтаж ашиглалтад орно. Монгол Улсын импортоор авч байгаа цахилгааны 70-80 хувийг дангаараа хангах боломжтой.

Мөн Тавантолгой цахилгаан станцын ажил өнөөдрийг хүртэл яригдаад явж байна. Дотоодын хувийн хэвшил болон гадны хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй тендэрийг удаа дараа зарлаж байсан. Өнөөдөр ч гэсэн зарлаад 2 компани шалгаруулалтад орсон байна гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.