/2023.09.20/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар (танилцуулга),
- Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар,
- Төрийн албаны сэргэлтийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлын талаар,
- Монгол Улсын Ерөнхий сайдын Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан дүн,
- “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.