Уурхайчдын “Эрдэнэс хотхон” нээлтээ хийлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уурхайчдын “Эрдэнэс хотхон” нээлтээ хийлээ

/2023.09.19/: “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-г барьж ашиглалтад орууллаа.

Шинэ хотхон ашиглалтад орсноор уурхайчид тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдлээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид гэр кэмп болон бусад компанийн ажилчдын хотхонд байрладаг байсан бол одоо шинэ хотхонд, мөн 2023 онд шинээр ашиглалтад орсон зөөврийн сууцанд байрлаж байна.

May be an image of 1 person and text

“Эрдэнэс хотхон” нь тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүрэн цутгамал хийцтэй, 300 хүний багтаамжтай бөгөөд дотроо номын сан, хурлын танхим, хоолны заал, амрах өрөө, бялдаржуулах танхим зэргийг иж бүрнээр нь шийдсэнээрээ онцлогтой. Мөн гадна талдаа усан оргилуур, задгай театртай, уурхай болон захиргаатай ойр байрладаг зэрэг олон давуу талтай.

May be an image of 1 person

Эх сурвалж: ЭТТ

Украин хөрш Европын холбооны орнуудыг шүүхэд өгчээ
Украин хөрш Европын холбооны орнуудыг шүүхэд өгчээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.