“Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын уралдаан болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын уралдаан болжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө боллоо.

Энэхүү номын баярын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар асартаа Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, парламентын номын сангийн үйл ажиллагаа, “Парламентын боловсрол” хөтөлбөр, "D-Parliament" цахим системийг хэрхэн ашиглах талаар олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа билээ.

May be an image of text

Мөн номын баярт оролцогчид, уншигчдыг хамруулан зохиолч, уншигчдын уулзалт, “Үндсэн хууль уран бичлэг”, “Үндсэн хуулийн оршил хэсгийг монгол бичгээр бичих” зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

“Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын цахим уралдааныг өнөөдөр зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуулийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг сорихоор нийт 50 гаруй асуулт бэлтгэсэн байв.

May be an image of 10 people, crowd and text

Уралдаанд нийт 20 орчим залуус оролцсоноос Үндсэн хуулийн талаарх асуултад хамгийн богино хугацаанд, зөв хариулсан амжилтаараа МУИС-ийн Бизнесийн сургуулийн I дамжааны оюутан О.Намуундарь тэргүүлж, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн II дамжааны оюутан С.Тамир, АШУҮИС-ийн IV дамжааны оюутан Б.Түвшинсүлд нар удаалсан юм.

Энэхүү уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал ажилласны зэрэгцээ зохион байгуулагчид оюутан, залуусын Үндсэн хуулийн талаарх мэдлэг сайн байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: УИХ

Тариалангийн талбайд мал оруулахгүй байх асуудлыг шийдвэрлэнэ
Тариалангийн талбайд мал оруулахгүй байх асуудлыг шийдвэрлэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.