Нүүрний мэдрэлийн захын саа буюу беллийн саа гэдэг нь нүүрний мэдрэл гэмтсэний улмаас нүүрний булчингийн гэнэтийн сулрал үүсэх өвчин юм.
Энэ өвчний шалтгаан нь вирусын болон мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргийн улмаас ихэнхдээ үүсдэг. Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар нүүрний саажилт нь 100,000 хүн тутамд 20-30 тохиолддог байна.
Эмнэл зүйн шинж тэмдэг:
- Нүүрний мэдрэл аль талдаа гэмтэнэ, гэмтсэн талын эсрэг талын нүүр мурийна.
- Хэл хазайна,
- Нүд анигдахгүй болох
- Хэлний урд хэсгийн амт мэдрэхүй алдагдана.
- Хэл дультарна.
- Өвчин үүсэхээс 4 хоногийн өмнө чихний араар өвдөж эхэлнэ.
Шинжилгээ:
- Эмнэл зүйн шинж тэмдгээр илрүүлэх
- Шалтгааны тодруулах
- Тархины харвалт, хавдраас ялган оношлохын тулд толгойн компъютер хийлгэж шалгаж үзэх
Эмчилгээ:
Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх нь чухал юм.
Вирусын эсрэг эмчилгээ, гормон эмчилгээ зэрэг хийгдэнэ. Нүүрний мэдрэлийн төвийн саа нь эмнэл зүйд зөвхөн уруул муруйхаас эхэлдэг байна.