Хятадын төрийн бүх шатны албан хаагчид iPhone ашиглахыг ХОРИГЛОЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын төрийн бүх шатны албан хаагчид iPhone ашиглахыг ХОРИГЛОЛОО

/2023.9.11/ Хятадын эрх баригчид iPhone-оос нүүр буруулсан шийдвэр гаргасан мэдээн дээр Huawei шинэ
загварын гар утас гаргаж, өрсөлдөөнд хүчтэй хэвээр байгаа гэдгээ харууллаа.

Энэ нь Apple болон түүний бэлтгэн нийлүүлэгчдэд хүнд цохилт болно гэж үзсэнээр өнгөрсөн баасан гараг хүртэл хөрөнгө оруулагчид Apple-ийн хувьцаагаа эрчимтэй зарахад хүргэв.

Үүнээс өмнөх хоёр хоногт тус компанийн хувьцаа 6.4 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 190
тэрбум ам.доллар үгүй болоод байсан юм. Гол шалтгаан нь Хятадын засгийн газраас төрийн бүх шатны албан хаагчдыг iPhone ашиглахыг хориглосон шийдвэр байлаа.

Гэхдээ Уолл Стрийтийн зарим нэг шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын иргэдийн дунд iPhone
нэр хүндтэй хэвээрээ байгаа. Тиймээс зөвхөн төрийн албаныхныг хязгаарласнаар Хятадад iPhone
борлуулснаас олох Apple-ийн орлогод төдийлөн их нөлөө үзүүлж чадахгүй гэжээ.

Үнэхээр ч хоёр өдөр дараалан унасан хувьцааны ханш ажлын сүүлийн өдөр 1.3 хувиар өсч хаагдлаа.

Хятадын эрх баригчдын iPhone гар утасны эсрэг зарласан аян хэр зэрэг өргөн хүрээтэй байгаа нь
одоогоор тодорхойгүй. Хятадын нэгэн төрийн өмчит компанийн ажилтны хэлснээр бол тус
компани дахь iPhone хориглох бодлого нь ажилтнуудаас хальж, ажил хэргийн зочид руу хүртэл
орсон гэжээ.

Өөрөөр хэлбэл, тус компанийн ажилтнууд iPhone хэрэглэх нь хориотойгоос гадна хувийн болон ажил хэргийн зорилгоор компани дээр ирэх бүх хүмүүс биедээ iPhone авч ирэх нь хориотой болсон аж. Мөн тус ажилтны ярьснаар компанийн зүгээс iPhone барьдаг байсан бүх ажилтнууддаа дотоодын гар утас руу шилжихэд нь зориулан, 100-200 юанийн нөхөн олговрыг олгож байгаа гэнэ.

Ройтерс агентлаг Хятадын бусад төрийн өмчит компаниудын ажилтнуудаас тодруулга авахад зарим
компанийн ажилчид iPhone гар утсаа ямар нэгэн асуудалгүй хэрэглэж байгаа гэжээ.

Хятадын төрийн алба нийт хэдэн хүнтэй нь тодорхойгүй ч, Bank of Americа тооцоолохдоо хамгийн
багаар бодоход жил бүр 5-10 сая ширхэг iPhone-ийн борлуулалтыг Apple алдаж байгаа ба ихээр
тооцоход энэ тоо 50 сая ч хүрч болзошгүй гэсэн байна.

Эх сурвалж: https://www.reuters.com

Ч.Батзориг: Автобус хоорондын зайг 7-10 минут тутамд байхаар төлөвлөсөн
Ч.Батзориг: Автобус хоорондын зайг 7-10 минут тутамд байхаар төлөвлөсөн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.