Өнөөдрөөс цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

/2023.09.11/: Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл "Е-mongolia" системээр дамжуулан авна.

Та хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу!

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 21-ээс хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно.

Эх сурвалж: E-mongolia

МАРОККО: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2122 болжээ
МАРОККО: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2122 болжээ
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.